Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч: Прокурор яагаад патролын жолооч Э.Мөнхнаранг хаацайлаад байна вэ

Дүнжингаравын дэлбэрэлтэд буруутгагдаад буй Дашваанжил ХХК-ийн жолооч Ч. Ренчиндорж,
захирал Н.Баатаржав нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Х.Даваахуy:
Шинжээчийн дүгнэлтээр Ч.Ренчиндорж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх дүгнэлт гарсан. Том оврын машин давуу эрхтэй. Патролын жолооч Э.Мөнхнаран зам тавьж өгөх ёстой байсан.
Тэр зам стандартын шаардлага хангаагүй байсан гэх шинжээчийн дүгнэлт ч мөн гарсан шүү.
Тиймээс хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй. Прокурор яагаад
патролын жолооч Э.Мөнхнаранг хаацайлаад байна вэ. Батлан хамгаалах яамыг яагаад хэрэгт
татахгүй байгаа юм. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Прокурорууд хуулиа сайн унш.
Ниссан Патрол машины жолооч Э.Мөнхнаран байгууллагын авто машин ашиглах эрхгүй байсан. Энэ
хүн одоо хаана байгааг тогтоох хэрэгтэй. Э.Мөнхнаранг шалгах хэрэгтэй байна” гэв.