Жүр Yр бэйкери Бялуу урлаачдын ур чадварын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа

0

Баярын ширээний салшгүй нэг хэсэг бол яалт ч үгүй баярын бялуу байдаг. 1998 онд үүсгэн
байгуулагдсан цагаасаа хойш хэрэглэгчдийнхээ баярын өдрүүдийг илүү өнгөлөг, илүү амтлаг, аз
жаргалаар дүүрэн байлгахыг зорилго болгон ажилласаар ирсэн Жүр Yp бэйкери маань
хэрэглэгчдийнхээ хүслийн булууг бодит болгохоор өнгөрсөн Бямба, Ням гарагуудад БЯЛУУ
УРЛААЧДЫН АНХДУГААР УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН-г амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь нийт бялуу үйлдвэрлэлийн ажилчдын ур чадварыг тодорхойлох, хөгжүүлэх
болон түүнийг нь дэмжин урамшуулж, бусдад таниулах түүнчлэн бялуу үйлдвэрлэлийн ажилтны
ажил мэргэжлийг сурталчлах зорилготой бөгөөд мэргэжлийн нийт 27 бялуу урлаач оролцож,
бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа уралдуулсан юм.
Тэмцээнд оролцогчид сэдэвчилсэн чимэглэл бүхий төрөл бүрийн амттай, өнгө үзэмж төгс бялууг
танилцуулж, шүүгчдийн өндөр үнэлгээг хүртлээ. Ингээд хоёр өдрийн турш үргэлжилсэн
өрсөлдөөний нийлбэр дүнгээр:
• Тэмцээний АВАРГА, алтан цомын эзнээр 95.2 оноогоор Жүр Yp ХХК-ийн Захиалга цехийн dream-1 баг
• Тэмцээний 2-р байрт 93.4 оноогоор Жүр Yp ХХК-ийн Захиалга цехийн Dream-2 баг,
• Тэмцээний 3-р байрт 89.8 оноогоор Жүр Yp ХХК-ийн Эрдэнэт салбар тус, тус шалгарсан
байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *