“Mega MGC Coffee” хэрэглэгчдэдээ улам ойртож, 4 дэх салбараа амжилттайгаар нээлээ!!!

Солонгосын кофены соёлын тэргүүлэгч “Mega MGC Coffee” Монголын кофе сонирхогчдод улам ойртож, 4 дэх салбар Сүхбаатар дүүргийн Gem Castle-ийн 1 давхарт 2025 оны 4-р сарын 24-ний өдөр амжилттайгаар нээлтээ хийлээ!
Шинэ салбар нь үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин, сайн чанарын кофе болон олон төрлийн амтат уух зүйлсийг санал болгож, хотын төвд шинэ амралт, уулзалтын цэг болохоор төлөвлөгджээ. Шинэ салбарын нээлтийн хүрээнд 4-р сарын 24-с 4-р сарын 27-ны өдрүүдэд зочдод зориулсан онцгой урамшуулал, хөнгөлөлтүүдийг санал болгоод байгаа юм.
Брэндийн удирдлагууд онцлохдоо, “Бид Монголын зах зээлд хөл тавьснаас хойш үйлчлүүлэгчдийнхээ хайр, дэмжлэгийг хүлээж ирсэн. 4 дэх салбараа нээж, улам олон хүнд “Mega MGC Coffee”-ийн амтыг хүргэх болсондоо баяртай байна. Цаашид ч бид илүү олон байршилд хүрч, үйлчлүүлэгчдийнхээ өдрийг тод, амттай болгохыг зорьж байна” хэмээжээ.
Та шинэ салбарт зочилж, “Mega MGC Coffee”-ийн онцгой амтыг мэдрэхэд бэлэн үү?
