“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

0

“ХААН Банк” ХК-ийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2025 оны 4-р сарын 24-ний өдөр ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт амжилттай болж өндөрлөлөө.

Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа. Үүнд:

“ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:

“ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;

2024 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;

“ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК-аас “Банкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлан”-гийн дүгнэлтийн танилцуулга.

Мөн тус хуралд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталсан болно. Үүнд:

“ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлав.

ТУЗ-ийн 2025 оны зардлын төсвийг батлав.

“ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төслийг батлав.

“ХААН Банк” ХК

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *