“Нийтийн тээврийн автобусанд овор ихтэй ачаатай хүнийг суулгахгүй байх нь зөрчилд тооцогддоггүй”

0

Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой найман гомдол Нийтийн Тээврийн Бодлогын Газарт бүртгэгджээ.

Тухайлбал автобусны жолооч цахим картаа уншуулаад суусан настай эмэгтэйчүүдийг “Бэлэвсэн авгай нар картаа дараад яваач та нараас болж цалингаа хасуулж чадахгүй” гэж доромжилсон гэх гомдлын дагуу жолоочид байгууллага дотроо арга хэмжээ авахаар болсныг мэдээлэв.

Түүнчлэн жолооч утсаар ярих, бэлэн мөнгө авах, ачаа ихтэй хүнийг суулгаагүй, автобуснаас бууж амжаагүй байхад хаалгаа хааж гар хавчсан, маш удаан явж байна гэсэн гомдлууд бүртгэгджээ.

Харин нийтийн тээвэр нь зорчигч тээвэрлэх ёстой тул хэтэрхий их овор ачаатай хүнийг суулгалгүй явсан нь зөрчилд тооцогддоггүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *