Боловсролын зээлийн сангийн 2017-2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд хийх аудитыг эхлүүллээ

0
494478500_1089279683225946_3270635958879824181_n

Үндэсний аудитын газраас Боловсролын зээлийн сангийн 2017-2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд хийх аудитын нээлтийг хийв.   Боловсролын зээлийн сангийн эрх зүйн актын  зохицуулалт, сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын чиг үүргийн болон гэрээний үүргийн хэрэгжилтэд аудит хийж, үр дүнг Монгол Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилго чиглэж байна.  Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням аудитыг нээж, төлөвлөгөөг танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай зарим асуудлыг талаар мэдээлэл өгсөн юм. Аудитад Боловсролын яам, Боловсролын зээлийн сан, Сангийн яам болон бусад оролцогч талуудыг хамруулан хийнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *