4.7 тэрбумын өртөгтэй Эрдэнэтийн бөхийн өргөө хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээн байгуулалт болох соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор ашиглалтад оролгүй гацаж, олон жил өнгөрч байна. Тодруулбал, иргэдийн мэдэхээр тус бөхийн өргөөний барилгын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн барилга засварын цех гүйцэтгэж буй гэх.
Уг цогцолборыг Эрдэнэт үйлдвэрийн 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар төсөв батлагдаж байжээ. Барилга нь үзвэрийн танхим, үзэсгэлэнгийн өрөө болон албан тасалгаа, ресторан, буудал, ариун цэврийн өрөөнөөс бүрдэх бөгөөд 2000 хүний суудалтай, дөрвөн давхар аж. Барилгын ажил ашиглалтад оролгүй 10 жил болж байгаа гэх мэдээллийг иргэд өгөөд байна.