Үүсмэл ордуудыг ашиглуулахад нээлттэй сонгон шалгаруулалтаар компани,ААН-ийг сонгоно

0
be80b137-16da-4de4-ae03-9c3c6acd1a9c

ЗГ: Үүсмэл ордуудын эзэмшлийн 34 хувийг Төр эзэмших хэлэлцээрийг албажуулна

Үүсмэл ордуудыг ашиглуулахад заавал нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, түүнд тэнцсэн компани, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийх зохицуулалттай болж буйг Засгийн газар мэдээллээ. Өмнө нь уурхайг түшиглэсэн ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулдаг байсан юм.

Үүнээс гадна стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд Төрийн эзэмшлийн 34 хувийг нь тогтоох шаардлагыг албажууллаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг Төр үнэ төлбөргүй эзэмших заалттай аж.

Ирэх өдрүүдэд Төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж дуусган Засгийн газарт танилцуулахаар байна. Хэлэлцээрийг хоёр долоо хоногийн дотор дуусгах бөгөөд  шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

Мөн өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК өөрийнхөө овоолго буюу үүсмэл ордыг ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсныг цуцалжээ. Ингэхдээ Төр,  хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг баримталж, цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглаж байгаа бол сонгон шалгаруулалтаар 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх юм байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн гурван үүсмэл ордыг хариуцаж буй компаниудтай хэлэлцээрийг албан ёсоор дуусгахаар шийдвэрлэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *