ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв

0
чуулган

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байсан.

Тодруулбал

  • Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
  • Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ зэргийг хэлэлцэнэ. 

Гэсэн ч хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл гурван хоногийн завсарлага авахыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас хүслээ. 

Ардчилсан намын бүлгийн тухайд Ерөнхий сайдыг Ж.Баярмаагаас уучлалт гуйх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардчилсан намын бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *