ЦУОШГ: Сэлэнгэ аймагт үүлэнд зориудаар нөлөөлөхөөр оролдсон ч услаг багатай, салхитай байна

0
1tze9f_MPA_PHOTO_2017_-5873_x974

Сэлэнгэ аймгийн цаг уурын байгууллагаас өчигдөр шөнө үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж, хур тунадас нэмэгдүүлэхээр Цагааннуур сумын нутагт бэлэн байдалд ажилласан байна. Гэсэн ч услаг багатай, салхитай, хур тунадас орох боломжгүй байсан тул ажиллагаа явуулж чадаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа талаар ОБЕГ-аас мэдэгдээд байгаа юм.

ЦУОШГ-ын мэдээнээс харахад Ерөө суманд болон тус аймгийн түймэртэй бусад нутгаар салхи 10-12 м/с-ийн хурдтай буюу сэрүүн болон хүчтэй салхитай байна. Цаг уурын байгууллагын тодорхойлолтоор 10.1-13.8 м/с-ийн хүчтэй салхи гэдэг нь модны том мөчир савлах, ой шуугих хэмжээний салхи юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *