М.Нарантуяа Нара: АН-ынхан иргэдийн зовлонгоор шоуддаг хэр нь хүний эрхийн чухал асуудал хэлэлцэх үеэр гишүүнийхээ нэр хүндийг ярьж хуралдаа суухгүй байна

0
чуулган

Ийнхүү Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх
илтгэлийг хэлэлцсэнээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара “Хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай
24 дэх илтгэлийн хуудас бүрд хүний эрхийн зөрчлийн тоо, судалгаа байна.
Хүний эрхийн зөрчлөөс үүдэлтэй бүх асуудал сонгуулийн үеэр улс төрийн
намуудын пиар, шоу болдог. Ялангуяа Ардчилсан Нам хүний эрхийн эсрэг
үзэгдлүүдийн эсрэг дуу хоолой болж гарч ирчхээд өнөөдөр яг энэ чухал
асуудал хэлэлцэж байгаа энэ үед нэр төр, уучлал гэж яриад байхгүй байгаад
харамсаж байна.
Хүний эрхийн 24 дэх илтгэлд хүүхдийн эрх тэр дундаа хүүхдийн бэлгийн
хүчирхийллийн асуудлыг онцолж оруулсан. Энэ асуудлын учир шалтгаан,
нөхцөл байдлыг нь хэлэлцэхгүй зөвхөн дүн мэдээг яриад ямар ч ахиц дэвшил
гарахгүй.
Зөвхөн сүүлийн таван жилийн хугацаанд 0-7 насны 110 хүүхэд бэлгийн
хүчирхийллийн хохирогч болсон байна. 110 хүүхдийг оруулж ирээд суулгахад
энэ танхим дүүрнэ.
Энэ хүүхдүүдийн асуудал АН-ын асуудал биш юм уу. Сонгууль болохоор
иргэдийн зовлон зүдгүүрээр шоудаж, “Бид хамгаална, шийднэ” гэж санал
авчхаад өнөөдөр намын гишүүнийхээ нэр хүндийг л ярьж байна.

ХЭҮК-ын илтгэлтэй холбогдуулан хэлэхэд, хүүхдзэ хүчирхийлээд байгаа
хүмүүс ямар төрлийн хүмүүс байна вэ. Цус ойртсон хүмүүс, хойд эцгүүд байна
уу. Мөн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл хаана хамгийн их гарч байна вэ. Газар
зүйн байрлалын хувьд. Гэх мэт шалтгаан нөхцөлийг тодорхой болгомоор
байна.

Үүнийг ярихаар төсөв мөнгөтэй холбож тайлбарладаг. Гэтэл жилээс жилд
төсөв мөнгийг нь нэмэгдүүлж байгаа атал энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй
байна. Тэгэхээр асуудлын гол нь мөнгөнд байхгүй гэдэг нь тодорхой байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамд хангалттай ажиллаж чадахгүй байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *