Ч.Номин: Би давуу талаа ашиглаж хүүхдүүдээ Ishowspeed-тэй уулзуулаагүй

0
v3DXx9oUi9IVnm463pCz-small

Соёлын сайд Ч.Номин цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулав.

-Youtuber Ishowspeed-тэй таны хоёр хүүхэд зургаа авхуулсан байсан. Та давуу байдлаа
ашигласан уу?
-Манай хүүхдүүд ялгаагүй л өсвөр насны хүүхдүүд. Гадаа гүйлдэж байсан хүүхдүүдтэй адилхан л
гэрээсээ гараад очсон байна лээ. Би тухайн үед хуралтай байж байгаад л сүүлд мэдсэн. Би өөрийн
давуу байдлаа ашиглаагүй.
-Таны зөвлөхүүд тэр үйл ажиллагаан дээр ажилласан тийм үү?
-Тэр хүнд Монголыноо өв соёл бусад зүйлсийг үзүүлэхийн тулд байсан ганц англи хэлтэй нэг залуу
нь л очиж тусалсан. Түүнээс биш би ямар нэгэн байдлаар давуу талаа ашиглаагүй.
-Олон улсын хоолны фестивал саяхан болсон шүү дээ. Үүнийг үнэхээр олон улсын фестивал
гэж үзэх үү? Чанар стандартын шаардлага хангасан уу?
-Энэ бол Нийслэлийн тамгын газраас хийсэн ажил. Бид өнгөрсөн 2024 онд Улаанбаатар хотыг
Юнескогийн бүтээлч хотын сүлжээнд оруулсан. Үүнд орсны үр дүнд гар урлал, соёл урлагийн
салбарын уран бүтээлүүдийг таниулах, дээрээс нь хоолны соёлыг таниулах үүрэг даалгавартай
ирдэг.
Тиймээс НЗДТГ-тай Юнескогоос гэрээ хийдэг. Тиймээс тэр хүрээнд л хийгдсэн ажил гэж би бодож
байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *