Т.Мөнхсайхан: Дөрөвдүгээр эмнэлгийг худалдаж авах гээд тендер зарласан байгаа

0
т.мөнхсайхан

Тэрбээр, “ЭМДС хүнд нөхцөл байдалд орсон зүйл одоогоор байхгүй. Энэ оны эрүүл мэндийн
даатгалын сан 320 тэрбумаар нэмэгдэж 2.3 их наядын санхүүжилттэй байгаа. Одоогийн байдлаар
700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь олгосон. Одоо ЭМДС-нд 1.6 орчим их наяд төгрөг
олгох санхүүжилт байгаа.

Үүнийг бид он дуустал эмнэлгүүдэд тэгш хуваарилалтыг хийгээд олгож байгаа.
Бид бүх эмнэлгүүдтэй гэрээ хийж мөнгөн дүнг нь шилжүүлж байгаа. Бид хувийн улсын гэж
ялгалгүйгээр санхүүжилт олгоод явж байгаа.
-Дөрөвдүгээр эмнэлгийн асуудал ямар шатандаа явж байна вэ?
-Хавдрын тусламж үйлчилгээний хүлээлгийн хоногийг 7 хоног болгоё гэдэг зорилт тавин ажиллаж
байна. Одоогийн байгаа хавдрын эмнэлгийг өргөтгөх ажил дээр 17 тэрбум төгрөгийн төсөв
тавьчихсан. 17 тэрбумаар худалдаж авна гээд бид тендерээ зарлачихсан байгаа.
Хөгжлийн банк, Дөрөвдүгээр эмнэлэг хоёр асуудлаа шийдчихвэл Хавдрын эмнэлгийн
өргөтгөл болгох тендер хуулийн дагуу явах болно. Гурван удаа тендер зарласан байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *