“Мал сүргээ хамгаалах зорилгоор чоныг чөлөөтэй алдаг болъё”

0
images (5)

2025-5-2

12 : 13

2025-5-2

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Уг хууль нь баруун бүсийнхэнд нь илүү хамаатай. Зүүн аймгууд ерөнхийдөө чоно багатай. Надад өнөөдөр хүртэл, 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж Өмнөговь аймгийн иргэнээс ирж байна. Тэгэхээр чоно агнахдаа заавал аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Дээрээс нь 250 орчим мянган төгрөг төлдөг. Зөвшөөрөл авч, мөнгө төлөөгүй бол иргэн хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ байдлыг л энэ хуулиар өөрчилье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мал сүргээ хамгаалах зорилгоор чоныг чөлөөтэй алдаг болъё. Хангайн бүсийнхэн төл ерөөсөө авдаггүй. Энэ хууль өмнө нь унасан дахиад унахвий. АН-ынхан анхаараарай. Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор энэ хуулийг дэмжих хэрэгтэй. 

12 : 05

2025-5-2

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдийн өмнөх хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн С.Эрдэнэбатыг чөлөөлж, Б.Рагчааг ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилох нууц санал хураалт явуулж 59,6 хувийн саналаар ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томиллоо. 

10 : 08

2025-5-2

Энэ онд 2.3 их наядын төгрөгийн санхүүжилт олгосон

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Хөдөө орон нутгаар тэр дундаа сумын эрүүл мэндийн төвүүдэд ажиллаа. Ингэхэд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн талаар ярьж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт гэхэд эхний арван сард санхүүжилт хийгдсэн. Сүүлийн хоёр сард санхүүжилт хийгдээгүй. Үүнээс үүдэж иргэдээс төлбөр мөнгө авдаг. Энэ нь иргэд, эмч нарын дунд асуудал үүсдэг. Энэ санхүүжилт нь үнэхээр хийгдэхгүй байгаа юм уу? Цаашид энэ асуудлыг яаж шийдэх юм. Санхүүжилт юунаас болж тасраад байна вэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уг асуултад хариулт өгөв. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын сан Covid-19 цар тахлын дараа нэлээд хүнд байдалд орсон. Энэ үед санхүүжилт их гарсан. Эмнэлгүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсан. Үүнийг энэ жил төлж барагдуулсан. Сумын ЭМ-ийн төвийн удирдлагууд жаахан буруу ойлголттой байна. Бид сумын эрүүл мэндийн төвүүдэд шаардлагагүй хэвтэлтийг багасгаж, нэг иргэнд санхүүжилтийг нэмсэн. Энэ онд сумын эмнэлгүүдийн санхүүжилт нэмэгдсэн. Иргэд хавар болохоор ядраад байна гээд эмнэлэгт хэвтдэг. Үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө их зарцуулагдаж байгаа үүнийг л болиулж нэн шаардлагатай, тархи, зүрхний гэх өвчтэй хүмүүстээ зарцуулахаар төлөвлөсөн. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сан хоосроод, санхүүжилт тасарсан зүйл байхгүй. Энэ онд 2.3 их наядын төгрөгийн санхүүжилт олгосон. Үүнээс эхний улиралд 700 орчим тэрбум төгрөг олгогдсон, одоогоор Эрүүл мэндийн даатгалын санд 1.6 орчим их наядын санхүүжилт байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн гишүүдийг нэг харах ёстой байх. Учир нь Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авдаг эмч нар өөрсдөө энэ зөвлөлд орчихсон. Тухайлбал, сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сонгдо эмнэлгийн эмч захирал, төрийн албан хаагчдын эмнэлгийн захирал гээд байна л даа. Үүн дээр ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу. Энэ зөвлөлийн гишүүдээсээ эхлээд анхаармаар байна. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөр орох гэж дараалал хүлээдэг. БЗД-т гуравдугаар шатлалын маш олон эмнэлэг байдаг. Эдгээр эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүй асуудал үүсч байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн есөн гишүүнийг сонгох,чөлөөлх эрх нь УИХ-д байгаа. Тэгэхээр би үүнийг хариуцахгүй. Хуулийн дагуу ЭМ-ийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга хийж байнан. Үндэсний зөвлөлийн гишүүд энэ сангийн бодлогыг барьж, хэрэгжүүлнэ. Цаашлаад ЭМ-ийн даатгалын ерөнхий газар ЭМ-ийн  даатгалын сангийн санхүүжилт олгох. хаана зарцуулах уу гэдгээ хянадаг. Санхүүжилтээ зөв зарцуулж байгаа эсэхийг цахимаар хянах ажлыг зохион байгуулж байна. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.02/хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд 73 гишүүн ирж 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ.


Өнөөдрийн хуралдаанаар:

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *