С.Дэмбэрэл: Мөнгө зарахгүйгээр зохион байгуулалт, менежментээ сайжруулбал эдийн засагт өсөлт гаргаж болдгийг харууллаа

0

Манай улсын эдийн засаг энэ онд 5.3 хувийн өсөлттэй гарсан. Цаашлаад улсын төсөв 500 тэрбумын ашигтай гарсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан билээ. Тэгвэл энэ өсөлт ард иргэдийн амьдралд хэдийгээс мэдрэгдэж эхлэх вэ, цаашид тогтвортой өсгөхөд юунд анхаарах шаардлагатай талаар эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлууд үр дүнгээ өгч байгаа эсэх мөн цаашид юунд анхаарах талаар ийнхүү ярьсан ю

НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ЗОГСООСНЫ ҮР ДҮНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ТОГТВОРТОЙ БАЙР ГОЛЬДРОЛ РУУГАА ОРЖ БАЙНА

-Манай улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 5.3 хувийн өсөлттэй гарсан. Уг өсөлтөд нөлөө үзүүлж буй голлох хүчин зүйлүүдийг юу гэж та харж байгаа вэ.

-Ийм өсөлт хүлээгдэж байсан. Сануулахад, 2022 оны жилийн эцэст эдийн засгийн өсөлт 4.8 хувьтай гарсан. Ийм үзүүлэлт гарахад нийт эдийн засгийн эрэлт буюу иргэдийн өдөр тутмын хэрэглээ өссөн. Нэмээд хөрөнгө оруулалтын нэг бүрдэл хэсэг өссөн. Гэхдээ хөрөнгө оруулалт бүхэлдээ өсөөгүй шүү. Мөн гадаад худалдаа буюу экспорт, импортын зөрүү нэмэх үзүүлэлттэй гарч эдийн засгийн өсөлтөд эерэг үр дүн үзүүлсэн. Энэ хандлага 2023 оны эхний улиралд давтагдаж байна. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар хулгайтайгаа тэмцэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, далд эдийн засгийн нөөц боломжийг илчилж орлогоо нэмэгдүүлсэн. Энэ нь “Улсад орлого ороод байвал боломж байсан байна” гэдэг ойлголтыг өгсөн. Ялангуяа бүрэн эрхт төлөөлөгч энэ тэр томилсноор нүүрсний экспорт маш сайн нэмэгдсэн. Гэхдээ нүүрсээ биржээр зарах үйл явц нь хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Манайх бол худалдагч орон. Худалдан авагч нь БНХАУ. Тиймээс худалдагч, худалдан авагчийн эрх ашгийг нийцүүлсэн хэлбэрээр нүүрсээ борлуулах хэрэгтэй. Нүүрсний үнээ хадгалаад хулгайлж байсныг нь зогсоосны үр дүнд эдийн засгийн өсөлт тогтвортой өсөх гольдрол руугаа орж байна. Энд нэмэлт хөрөнгө оруулалт, материал, ажиллах хүч шаардсангүй. Харин далд байлгаад байсан нөөцийг ил гаргасны хүчээр эдийн засагт өсөлт гарлаа.

Ямартай ч 2021 онд 1.6, 2022 онд 4.2, 2023 оны эхний улиралд 5.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ бол Засгийн газраас нүүрс, зэсийн салбар болон Төрийн өмчит үйлдвэрийн газарт хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотой. Мөнгө их зарахгүйгээр зохион байгуулалт, менежментээ сайжруулбал эдийн засагт өсөлт бий болгож болдгийг харуулж байна. Бизнесийн орчин сайжирвал бизнесмэнүүдийн идэвх сайжирч бүтээн байгуулалт өрнөнө. Улмаар компаниуд ашгийн төлөө ажиллаж төлдөг татвараа нэмэгдүүлнэ биз дээ.

Нүүрсний экспортын үйл ажиллагааг ил болгосон мөн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахаар ажиллаж буй нь эдийн засагт сайнаар нөлөөллөө гэж та дүгнэж байгаа юм байна. Тэгвэл энэ өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газраас ямар ажил хийх ёстой гэж харж байгаа вэ. Ер нь ямар алдаа дутагдал гаргаж түүнийг хэрхэн засах шаардлагатай байна вэ?

Орчин үед эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог гурван үг гарч ирсэн. Үүнд анхаараад явчих ёстой юм.

Нэгдүгээрт, тогтвортой байдал. Энэ нь зогсонги бус тогтвортой өсөх байдлыг хэлж байгаа юм.

Хоёрдугаарт, хүртээмжтэй байх. Дарга нар олны өмнө гарч ирээд “Эдийн засаг өслөө” гээд сайхан зүйл ярьдаг ч тэр нь компани, айл өрхийн хаалгаар ордоггүй, мэдрэгддэггүй. Харин эсрэгээрээ өсөлт иргэдийн амьдралд мэдрэгдвэл хэрэглээ нь өсдөг.  Тиймээс Засгийн газар өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Инфляцид идэгдэхгүй байх нь л их зөв. Инфляцид нийлүүлэлт, эрэлтийн талын аль алиных нь нөлөөлөл бий. Монголбанкнаас улирал бүр танилцуулдаг худалдан авагчийн менежерийн индексийн судалгаагаар анх удаа 50 хувиас дээш үзүүлэлт гарсан. Энэ нь бизнес эрхлэгчид “Одоо бизнесээ идэвхтэй эрхэлж болох юм байна” гэдэг ойлголттой  болж, бизнес эрхлэх орчин нөхцөл сайжирч, саад бэрхшээл багасаж байна гэсэн үг. Мөн Засгийн газраас хөрөнгө оруулалтыг татах чиглэлд маш сайн ажиллах ёстой. Хөрөнгө оруулалт олигтой өсөхгүй байна. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд олон нийтийн саналыг авч байна  лээ. Хөрөнгө оруулалтын хэмжээгээр нь мөн хөрөнгө оруулж буй бүс нутгийн онцлогт нь тааруулан урамшуулах хөшүүрэгдэх хууль орж ирж байна. Энэ хуулиа яаралтай баталвал хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Хөрөнгө оруулагчдын хувьд “Засгийн газар тогтвортой ажиллаасай. Хүнд суртал бага гаргаж, хахууль, авлигалгүй байгаасай л” гэж хүсдэг. Тэгэхээр энэ чиглэлд Засгийн газар ажиллаж буй нь эдийн засгийн эрх чөлөөг хүмүүст өгч байна гэсэн үг. Ингэж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх энгийн ойлголт харагдаж байна шүү дээ.

Гуравдугаарт, уян чанар. Эдийн засагт гэнэт шок үүсвэл уян хатан байдлаар шингээх тухай ойлголт юм. Тодруулбал, чөлөөт, эрүүл өрсөлдөөний орчин нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй зогсоо, зайгүй хянаж цагдаж, скочдоод байвал бизнес эрхлэх орчин хумигдана. Энэ байдал харьцангуй гайгүй болсон. Мэргэжлийн хяналтыг татан буулгасан нь компаниудад итгэж байна гэсэн үг шүү дээ. Одоо өрсөлдөөний орчныг сайжруулахын тулд хуулиа баталж, Засгийн газар зөв бодлогоо явуулах ёстой.

ГАНЦ МЕГА ТӨСӨЛ ЯРИАД БАЙВАЛ АРД ТҮМНИЙ АЖ, АМЬДРАЛ ОРХИГДДОГ

 Тэгвэл бага ч болов энэ өсөлт яг хэзээнээс иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэх боломжтой вэ. Эдийн засаг өслөө гэдэг. Гэтэл иргэд “Хаана байна тэр өсөлт. Бид инфляцид дарлуулж гүйцлээ” хэмээн бухимдсан хэвээр байна шүү дээ?

-Гэхдээ иргэдийн амьжиргаа инфляцитай шууд хамаатай. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд “Ковид-19”, Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн ихэнх оронд инфляци өссөн. Үүнийг дагаад манайх ч хүчтэй савлалаа. Энэ нь манай эдийн засгийг хэр дархлаатай вэ, хэврэг вэ гэдгийг харууллаа шүү дээ?

-Эдийн засгийн өсөлт иргэдэд бус зөвхөн нийгмийн тодорхой хэсэгт л мэдрэгдэж байгаа. Тэгэхээр иргэд шүүмжлэхээс ч аргагүй. Яг үнэндээ эдийн засгийн өсөлт иргэдийн орлого өсч буй эсэхээр л мэдэгдэнэ. Тэгэхээр инфляцийг нийлүүлэлт, эрэлтийн талаас нь авч үзэх иж бүрэн бодлого хэрэгтэй. Энэ ажлыг зөвхөн Монголбанканд хариуцуулаад орхиж болохгүй. Инфляцид нөлөөлж буй маш олон зүйлс байдаг. Зөвхөн нийлүүлэлт тал дээр гэхэд л тээвэр ложистик, хүнд суртал, илүү үрэлгэн зардал гэх мэт. Тэгэхээр яам бүр өөрийн салбарын асуудал, гарц гаргалгааг судалж байх хэрэгтэй. Энэ нь бизнесийн өртөг зардлыг ихээхэн багасгана. Тухайлбал, Гаалийн шалгалтын үйл явц, эмийн салбар зэрэгт реформ хий. Сайд бүр “Миний хариуцсан салбарт бизнесийн орчин ямар байна” гэдгийг бодох хэрэгтэй. Тэрийг нь Ерөнхий сайд нь асуудаг байх ёстой юм.  Ер нь аливаа улс нь урт, богино, дунд хугацааны  бодлогыг их барих ёстой юм. Хэтэрхий их мега төсөл яриад байвал хамгийн гол зүйл болох ард түмний аж, амьдрал орхигдоно. Өөрөөр хэлбэл урт, богино, дунд хугацааны хамгийн зөв зохистой хослолыг шуурхай, үр ашигтай хийдэг институц буюу засаглалын бүтэц байх ёстой. Дундаж давхаргынхныг нийгмээ чирж явдаг хүчирхэг хөдөлгүүр болгох ёстой. Дунд болон урт хугацааны зорилтын хүрээнд иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх нь хамгийн чухал шүү. Дундаж давхарга ялгарч, тодрохгүй бол нийгэм зогсонги байдалд ордог. Тиймээс  дундаж давхарга руу чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ маш сайн төлөвлөх нь чухал.

-Гэхдээ иргэдийн амьжиргаа инфляцитай шууд хамаатай. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд “Ковид-19”, Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн ихэнх оронд инфляци өссөн. Үүнийг дагаад манайх ч хүчтэй савлалаа. Энэ нь манай эдийн засгийг хэр дархлаатай вэ, хэврэг вэ гэдгийг харууллаа шүү дээ?

“Дэлхий даяар л ийм байна” гэж хэлэх нь зөвтгөл биш. Тухайн үед хэцүү байсан ч одоо эдийн засаг эргээд сэргэж байна. 2021 оны арванхоёрдугаар сараас эхлээд инфляци 13 хувьд хүрсэн. Энэ эрчээрээ явсаар 2022 онд 13,14,15 хүртэл өсөөд 13.5 хувийн дундаж өсөлттэй он дуусгалаа.  Энэ зөвхөн 450 бараа орсон сагсны дүн. Үүнээс хоёр зуу нь импортын бараа байсан. Тэгэхээр цаашид импорт, экспортоо аль болох чөлөөтэй байлгах ёстой. Монгол Улс сүүлийн 30 гаруй жил экпортдоо 90/10 гэсэн харьцааг барьж ирсэн. Тодруулбал, 90 хувьд нь уул, уурхайн бүтээгдэхүүнийг үлдсэн 10 хувьд нь бусад бүтээгдэхүүнийг экспортлож иржээ. Энэ тоог тэнцүүлэх зорилтыг тавих ёстой. Ядаж л ноос, ноолуур, арьс ширийг экспортлоод байвал малчдын орлого сайжирна. Эхний үед түүхийгээр нь ч хамаагүй гаргах хэрэгтэй юм. Уул, уурхайн орлогынхоо тодорхой  хувийг уул уурхайн бус экспортыг дэмжихэд зарцуулж болно.  Нэг жишээ хэлэхэд нохой, муурын хоол экспортолдог жижиг компани байна. Энэ төрлийн 2-3 компанийн төлөөлөлтэй уулзсан. Тэдэнд зах зээлээ тэлэх хүчин чадал байна. Тэр компани маркетингаа хийж, зах зээлээ олж байна. Дахин нэг жишээ хэлье бид мах, мах гээд л “Оросуудаас гуйгаад” гээд яриад байдаг шүү дээ.  “Оросуудыг араасаа гүйлгэдэг компани байна. Махан консерв гээд тушонк хийдэг компани юм. Энэ мэтээр зарим салбартаа анхаарал хандуулах шаардлага бий.

Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *