ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКС 2025: Дэлхийн дундаж үзүүлэлт түүхэн доод хэмжээнд хүрчээ

0
6781e8edf99d1ed92ae95627ef7eeaf5

Олон улсын “Reporters Without Borders” (RSF) байгууллага жил бүр гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх
чөлөөний индексээ энэ сарын 2-ны өдөр олон нийтэд танилцууллаа.
Таван үзүүлэлтийг тус бүрт нь үнэлээд нэгтгэн дүгнэж дундажлан гаргадаг энэ үзүүлэлт 2025 онд түүхэнд хамгийн доод үзүүлэлтдээ хүрснийг танилцуулгын эхэнд дурджээ. Өөрөөр хэлбэл,хэвлэлийн
эрх чөлөө дэлхий даяар хумигдаж, глобал шинжтэй болж байгааг илтгэсэн байна.
Монгол Улсын тухайд, энэ жил 52.57 оноотой 102-т бичигдлээ. Өмнөх жилийнхээс дундаж оноо
нэгээр, эзэлсэн байр долоогоор ахижээ.
Таван үзүүлэлтийг нэгтгэж харвал:
• Улс төр: 41.26 оноо, 106-р байр
• Эдийн засаг:36.15 оноо, 116-р байр
• Хууль: 59.57 оноо, 94-р байр
• Нийгэм: 64.98 оноо, 73-р байр
• Аюулгүй байдал: 60.89 оноо, 112-р байр гэсэн үзүүлэлт тооцуулсан байна.
Байгууллагын шинжээчид манай улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг
“Олон ургальч үзлийг хүндэтгэдэг ч, эх сурвалжийг нууцлах эрх хангалтгүй, хууль эрхзүйн орчин
хангалтгүй” хэмээн дүгнэсэн байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг уламжлал ёсоор Скандинавын хойг, баруун Европын
улсууд тэргүүлжээ.

Тодруулбал, Норвег улс 92.31 оноогоор тэргүүлж, Эстони, Нидерланд, Швед, Финланд, Дани, Ирланд, Португал, Швейцар, Чех улсууд удаалсан байна. ОХУ, Никарагуа, Вьетнам, Хойд Солонгос, Сири, Хятад зэрэг орнууд сүүлийн байруудад оржээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *