Согтуурсан үедээ найз бүсгүйгээ хутгалаад зугтжээ

Согтуурсан үедээ найз бүсгүйгээ хутгалаад зугтаасан этгээдийг баривчилжээ.
Тодруулбал, БЗД-ийн дугаар хороонд хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл энэ оны
тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Нэр бүхий эмэгтэйн зүүн далны хэсэгт найз залуу нь согтуурсан үедээ нэг удаа хутгалаад хэргийн
газраас зугтаасан байна. Тус этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, ирүүлсэн ба тус хэрэгт холбогдох
шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.