Б.Чойжилсүрэн: 1990 оноос хойш олон нийтэд таалагдах гэж цахилгааны үнийг ҮНЭ БИШ ТАРИФ болгож мөрдүүлснээс үүдэж энэ салбар 30 гаруй жил алдагдалтай явж ирсэн

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “1990 оноос хойш олон нийтэд таалагдах гэж цахилгааны үнийг ҮНЭ БИШ ТАРИФ болгож мөрдүүлснээс үүдэж эрчим хүчний салбар 30 гаруй жил алдагдалтай явж ирсэн. Цаашид тогтой байх уу, тоггүй байх уу гэдэг асуудалд тулж буй юм” гэв.