Энэтхэг улс Монголоос авах туршилтын нүүрсээ агаараар тээвэрлэнэ

0
09539914a05b5b38a4e28624e4656100

Энэтхэгийн SAIL компани Монголоос коксжих нүүрс авах туршилтын тээврийг эхлүүлэх гэсэн боловч
манай талаас шалтгаалсан хүндрэл гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус компани Монголоос
авах нүүрсний дээжийг агаараар тээвэрлэхээр болжээ. Хэмжээ нь 1тонн орчим гэнэ.
Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ ихэнхийг Австралиас авдаг тул энэ хамаарлаа
багасгахын тулд Монголын өндөр агууламжтай коксжих нүүрсийг авах сонирхолтой байгаа. Гэвч
БНХАУ-аар дамжуулж тээвэрлэх асуудал бүтэхгүй болсон тул тээврийн өөр гарц хайж байна.
Хоёр улсын уул уурхайн салбарт хамтарч ажиллах санамж бичигт бол тээврийг ашигтай болгохын
тулд Монголд колкс боловсруулж жинг нь багасгаад зөөх зэрэг өргөн хүрээтэй агуулга багтсан байгаа аж.
Монголоос нүүрс тээвэрлэхэд зардал өндөр гарах ч нүүрс нь өөрөө хямдхан гэдгийг Энэтхэгийн
хэвлэлүүд байнга онцолж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *