О.Батнайрамдал: Монголын хамгийн том ордоос гаднын хоёр компани Монголын оролцоогүй ашгаа хувааж авч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтрэ болон Рио тинто” компанийн хамтын ажиллагааны 76
хуудас гэрээний хүрээнд ноцтой баримт дэлгэлээ.
“Рио Тинто” групп Оюутолгой төслийн талбайд хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг “Онтрэ гоулд”
ХХК-тай хэлцэлцээр хийж, хувь эзэмшлээ тохирох гэж байгаа.
Оюутолгой ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар мөн энэ хэлэлцээрт оролцож,
“Онтрэ гоулд”-д ногдох хэсгээс Баялгийн сангийн тухай хуулийн дагуу хувь эзэмшлээ тодорхойлох
учиртай.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
“Оюутолгойн бүлэг орд гэдэг бол Монголын стратегийн хамгийн сор орд мөн. Монголын гэлтгүй
дэлхийн хамгийн сор зас алтны орд мөн.
Үүн дээр Оюутолгой LLC, Онтрэ ресурс гээд хоёр гадаад компани ашиг хуваах хамтран ажиллах
гэрээгээ хийхдээ, Монголын талын оролцоогүйгээр, Монголын талын ямар нэг ашиг сонирхол энэ 76 хуудас гэрээнд нэг ч удаа дурдагдахгүйгээр энэ гэрээ албажсан байна.
Үүн дээр бас нэг та бүхний анхааралд авчирмаар зүйл бол Оюутолгой, Онтре ресурс нь гэрээгээр
ашгаа 20, 80-аар хуваахаар тогтоосон байгаа. Энэ ашиг хувааж байхад Монголын тал огт байхгүй.
Монголын талын эрх ашиг хаана ч байхгүй болоод байна.
Энэ нь өөрөө эмгэнэл байхгүй юу. Монголын хамгийн том стратегийн орд дээр хоёр гадаад компани
ашгаа 20 80-аар хуваахдаа Монголын талын эрх ашиг хаана ч хөндөгдөөгүй орхигдсон байгаа юм.
Онтрэ ресурсыг Монголын талтай харьцуулах юм бол ялгаагүй Оюутолгойгоос зээл авдаг. 3ээл
аваад бүтээн байгуулалт нь яваад, зээлээ эргэн төлж байж ашгаа авна. Зээлийн хүү нь Монголын
талын зээлийн хүүгээс 4.5 хувиар бага хүүгээр зээл авч байгаа юм.
Ууг нь Онтрэ Монгол хоёр Оюутолгойтой хамтарч байгаа хоёр том хамтрагч. Хоёулаа ялгаагүй зээл
авч байгаа. Гэхдээ зээлийн хүүгийн зөрүү бол 4.5 хувь буюу үүнийг тооцвол дахиад тэрбум
доллароор яригдах зөрүү гарна гэсэн үг” гэлээ.