УИХ-ын гишүүдийг захуудаар явж үнийн өсөлтийг судлах даалгавар өгөв

0

УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдэд хугацаатай үүрэг даалгавар өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ сарын инфляцын түвшин 10.9 болж буурсан боловч махны үнээс шалтгаалаад инфляцын түвшин өндөр хэвээр байна. Нийгмийн судалгаа, УИХ-д иргэдийн зүгээс ирүүлсэн санал гомдол, өргөдөл хүсэлтийг харахад үнийн өсөлтийн асуудал иргэдийн гол санаа зовоосон асуудал болж байна. Тийм учраас энэ амралтын өдөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар захуудаар явж, үнийн өсөлтийг асуудлыг судалж, Үнийн өсөлтийн хуулийн хэрэгжилтийг хянан шалга. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, төсвийн тодотгол хийх шаардлагатай асуудлуудыг судлах, эмч, багш, үйлдвэрчний эвлэлтэй уулзах үүрэг чиглэл өгч байна гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *