Авто угаалгын газар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

0

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах авто угаалгын газарт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ 21 настай, эрэгтэй “Б”-ийн биед мэс хэрэглэн халдаж амь насыг нь хохироож хэргийн газраас зугатсан байна.

Цагдаагийн алба хаагчид эрэн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж илрүүлэн, хэргийн газраас эд мөрийн баримтыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *