МАН-ын бүлгийн хурлаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонсжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаж Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихын өмнөх урьдчилсан танилцуулгыг сонсжээ.
Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, экспортод чиглэсэн төслүүдийг дэмжих зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар ажлын хэсэг танилцуулсан байна.
Мөн Оюутолгойн бүлэг ордтой холбоотой “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцуулга мэдээлэл хийжээ.