“Air India” компани Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин Хойд Америкийн зарим чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

“Air India” компани Дели хотоос Монгол Улсаар дамжин Хойд Америкийн зарим чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн талаар “Thehindubusinessline” онцолжээ. Салбарын эх сурвалжийн мэдээлснээр, дотооддоо маш их судалгаа хийж, хэлэлцсэний эцэст тус агаарын тээврийн компани Пакистаныг тойрч, Монголоор дамжих маршрутаар явахаар шийдвэрлэсэн байна.Агаарын тээврийн компаниуд Хойд Америкийн зарим чиглэлд нислэг үйлдэхдээ аюулгүй байдлын улмаас буюу Пакистаны агаарын орон зайг тойрон гарахын тулд боломжит хувилбарын судалгаа хийсний дараа үр дүнд Монголын агаарын орон зайг ашиглахаар болжээ. Одоогийн байдлаар тус компани нь Нью Дели дэх төвөөсөө эхлээд эх газрын АНУ, Канадын хотууд руу долоо хоног бүр 50 гаруй нислэг үйлдэж байна. Гэсэн хэдий ч “Air India” Пакистаны агаарын орон зайг тойрч гарахын тулд илүү урт зам туулах ёстой болоод байгаа юм. Үүнээс гадна агаарын тээврийн компани салхины нөхцөл байдлаас шалтгаалан бага ачаа тээвэрлэх, мөн зорчигчийн тоог 50 цөөрүүлэх зэрэг даацын тохируулга хийх шаардлагатай болж байгаа аж.”Мумбай юм уу, Ахмедабадад дотоодын техникийн зогсоолыг нэг цэгийн зогсоолтой болгох санал гарч байсан. Гэвч ачааны ачааллын судалгаагаар Монголын агаарын коридор хамгийн үр ашигтай зам болох нь тогтоогдсон байна” гэдгийг холбогдох мэргэжилтэн нь онцолжээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Air India” компани Энэтхэг, Пакистаны харилцаа хэвийн болж, агаарын орон зайд нэвтрэх боломжтой болтол энэ замыг ашиглах аж.