Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн 11 дүгээр хурал зохион байгуулагдлаа

0

Энэ удаагийн хурлаар орон нутгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төв 3, тосгоны эрүүл мэндийн төв 1, хувийн хэвшлийн 1, нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төв 2, сэргээн засах төв 1, нэгдсэн эмнэлэг 1, дүүргийн эрүүл мэндийн төв 1, хувийн хэвшлийн эмнэлэг 1 нийт 11 эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, технологи, гүйцэтгэлд магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийн багийн газар дээр нь хийж гүйцэтгэсэн үнэлгээний дүгнэлтийг хэлэлцүүлж, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнээс нэмэлт тайлбар, тодруулга авч шийдвэр гаргалаа.

Зөвлөлийн хурлаас эрүүл мэндийн байгууллагуудад шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргах тал дээр анхаарч ажиллахыг зөвлөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *