Дуудлага худалдаагаар дараах улсын дугааруудаас авах боломжтой

0

Автотээврийн үндэсний төвөөс энэ сарын 19-нд буюу Даваа гаригт автомашины улсын дугаарын дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон байна. Дуудлага худалдаанд оролцох иргэд дараах зөвлөмжийн дагуу оролцоно.

Үүнд:

  • Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд дуудлага худалдаанд ялагч болно.
  • Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг дэнчинг хассан дүнгээр төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй. Мөн төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй юм байна.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаах ажээ.

Дуудлагаар худалдаанаас дараах улсын дугааруудыг авах боломжтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *