Ч.Лодойсамбуу: Залуусын уур бухимдал дээд цэгтээ тулж, тэсэрсэн учраас талбай дээр гарч байгаа юм

0

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийй огцруулах жагсаалын талаар
өөрийнх нь байр суурийг тодрууллаа.

Тэрбээр,Ерөнхий сайдын хүүгийн талаар олон мэдээлэл явлаа шүү дээ. Гэхдээ зөвхөн үүнээс залуус эсэргүүцэж жагсаж байна гэж бодохгүй байна.
Өнөөдрийг хүртэл бид юуг туулж яваа билээ, цалин орлого ямар байгаа билээ гэх мэт олон зүйлээс
шалтгаалсан бухимдал дээд цэгтээ хүрч тэсэрч байна л гэж бодож байна. Энэ бол органик жагсаал.
Яг л өөрсдөө үзэл бодлоороо цугларсан залуус байна лээ. Гэхдээ жагсаалыг бусниулах гэсэн олон
хүн явуулж байна лээ. Манай Монголчууд нэг үеэ бодвол их хэрсүү болж, тэр хүмүүст автахгүй
байна.
Талбай дээр жагсаал зохион байгуулна гэсэн сургаар баахан асар барьж номын баяр зохион
байгуулж байна. Энэ бүх үйлдэл чинь байж боломгүй байгаад байна.
Ер нь жагсаал санаачилсан залуусыг сошиалаар дүүжлээд эхэллээ. Нас барсан найз бүсгүйнх нь
талаар бичих, баялгийн сантай, MCS-тэй холбох гэх мэтчилэн нөгөө л зүйлсээ ярьж байна. Тэгэхээр
нэгнийгээ ингээд дүүжлүүлэхийг хараад сууж болохгүй шүү л гэж хэлмээр байгаа юм.
Ингээд сошиалаар дүүжлүүлэхийг нь хараад чимээгүй суувал цаашид үзэл бодлоо илэрхийлэх
хүнгүй болоод эхэлдэг” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *