Дако худалдааны төвийн урд гарсан ослыг шалгаж байна

Дако худалдааны төвийн урд замд гарсан зам тээврийн ослын талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Дако худалдааны төвийн урд замд Тоётоа Приус маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Д нь тэмдгийн шон мөргөсөн зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тухайн ослыг нийслэлийн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байгаа аж.
Урьдчилсан байдлаар жолоочийг драгер багажаар үлээлгэж, шалгаж үзэхэд 0.25 хувийн согтолттой гарсан байна.
Иймд жолооч та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.