33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж буй. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт 33 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.
https://ulaanbaatar.mn/news/17926
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгдөг. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа гарааш буулган, чөлөөлсөн талбайд хийх тохижилтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар энэ онд 132 байршилд 2355 гараашны 46,418 ам метр талбайг чөлөөлөхөөр болсон. Тодруулбал, Баянгол дүүрэгт 33 байршилд 782, Баянзүрхэд 21 байршилд 273, Чингэлтэйд таван байршилд 29, Сүхбаатарт 30 байршилд 715, Хан-Уулд 21 байршилд 155, Сонгинохайрхан дүүрэгт 22 байршилд 401 гарааш чөлөөлөх юм. Ингэхдээ иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан авто зогсоол, тоглоомын талбай, спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг тохижилтын ажил хийнэ. Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд 91 гарааш чөлөөлөөд байна.
Иргэдийн бүлэг 170 тонн хог цэвэрлэлээ
Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг дөрөвдүгээр сарын 12-ноос ажиллаж эхэлсэн. 120 хүний бүрэлдэхүүнтэй тус бүлэг өнөөдрийн байдлаар 40 байршлын 3,101,036 ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 170 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргүүлээд байна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс сар бүр цэвэрлэх талбайн хуваарь, төлөвлөгөөг батлан, төрийн бус байгууллагууд өдөр тутмын гүйцэтгэлийн чанарт хяналт тавин ажиллаж байна. Иргэдийн бүлэг нь арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл ажиллах юм.
33 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж буй. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаалж байгаа юм.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт 33 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдалд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавьж байна.
Золбин нохойн тооллого хийв
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохойны тооллогыг ЗӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа. Тус тооллогыг хамгийн сүүлд 2018 онд хийсэн бөгөөд энэ удаа нийслэлийн суурьшлын бүс буюу 327,279 га талбайд 160,885 золбин нохой байгаа дүн гарчээ. Энэ нь нэг га-д дунджаар зургаан нохой байна гэсэн үг.
Дүүргүүдэд тархсан байдлаар нь авч үзвэл, Баянгол дүүрэгт 1415, Баянзүрх дүүрэгт 64,202, Сонгинохайрхан дүүрэгт 49,726, Хан-Уул дүүрэгт 32,840, Чингэлтэй дүүрэгт 3809, Сүхбаатар дүүрэгт 8889 эзэнгүй нохой байна. Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48,128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна.
Он гарснаас хойш эзэнгүй 29,671 нохой, муур устгажээ. Энэ хүрээнд “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарлаад байна.
ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохойн тооллогыг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт хамгийн цөөн тоологдсон. Мөн гэр хорооллын орчимд золбин нохой хамгийн өндөр буюу нийт золбин нохойн 70 орчим хувь нь, үйлдвэр болон компаниудын хашаа орчимд 20-25 орчим хувь нь, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ.
Барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна
Зарим орон сууцны хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлаар холбогдох байгууллагуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахад УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Хуулиар хүлээсэн чиг үүргийнх нь хүрээнд холбогдох байгууллагад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх албан бичиг хүргүүлсэн. Одоо шугам угаах гэх мэт түр арга хэмжээ авч байгаа. Гүйцэтгэгч компани болон орон сууцны конторуудад шугам сүлжээгээ шинэчлэх шаардлага тавьсан. Холбогдох материал олдохгүй байгаатай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагад мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна. Шинээр ашиглалтад орж байгаа барилгын шугам хоолой, бусад материал чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс норм, дүрэмтэй нь уялдуулах, хяналт тавих механизмыг сайжруулах зэргээр Барилга, хот байгуулалтын яамтай уулзаж, хүсэлт тавин, хамтран ажиллаж байна” гэв.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Золбин нохой, муурын тоо нэмэгдэж байгаа нь иргэдийн хариуцлагатай холбоотой асуудал. Нийслэлийн зүгээс энэ хүрээнд өргөн цар хүрээтэй ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа” хэмээв. Мөн гарааш чөлөөлсөн талбайд барилга байгууламж, орон сууц барихгүй гэдгийг тодотголоо. Харин цөөн байршилд иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан хорооны байр, өрхийн эмнэлэг барьж байгааг хэлж байв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС