УИХ-ын дарга Г.Занданшатар генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

0

ЛИД: Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 79 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.

Зак: УИХ-ын дарга Г.Занданшатар, Эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрт ёсыг сахиулах, иргэдийнхээ амар амгалан амьдралын баталгааг хангах ээлжгүй манааны тэргүүн шугамд зогсож, Монгол Улсын Зэвсэгт хүчин, тусгай чиг үүрэгтэй албадын үйл ажиллагааны бахархал, нэр хүндийн илэрхийлэл болсон Та бүхэнд Монгол генералын өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье гэлээ.
Синрхон: УИХ-ын дарга Г.Занданшатар

Зак: 1944 оны 04 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй юм байна. Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай. Эзэн Богд Чингисийн суут жанжин Мухулай, Сүбээдэйгээс эхлээд жанжин Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, “парад” Ёндон гэх мэт эх орончид, генералуудын гавьяат үйлс, домогт амьдрал Монголын бахархал юм. Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн “нууц” нь болсоор иржээ.

Синрхон: Генерал С.Баасанхүү

Зак: Монгол Улсын баатар зургаа, хөдөлмөрийн баатар гурав, Монгол Улсын гавьяат цолтон 30, Монгол Улсын Их, Бага хурлын гишүүн, сайд, Элчин сайд, дэд сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг 28 хүн хашиж ирсэн. Дайн байлдаанд 34 хүн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд 18 хүн оролцжээ. Өнөөдөр амьд сэрүүн байгаа 116 генерал цолтны 38 нь ажил үүргээ гүйцэтгэж байна. Хамгийн өндөр настан нь 99 насыг зооглоод байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *