Л.Амарбаясгалан: Би Л.Оюун-Эрдэнэтэй ЦУГ БАЙГАА гэдгээ шударга хэлье

Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх МАН-ын Бага хурал үргэлжилж
байна.
Яг одоо Засгийн газрын ажлын тайланг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж,
гишүүд асуулт хариулт авч байна.
МАН-ын бага хурал 369 гишүүнтэй. Одоо 70 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хурлын үеэр МАН-ын нэр бүхий бага хурлын гишүүн УИХ-ын дарга Л.Амарбаясгалангаас хамтарсан
Засгийн газрыг огцруулах эсэх дээрх байр суурийг нь асуухад УИХ-ын дарга Л.Амарбаясгалан “Би
Л.Оюун-Эрдэнэтэй цуг байгаа гэдгээ шударга хэлье” гэжээ.