ХОЁР ИХ НАЯД: Ч.Лодойсамбуу гишүүн нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх хэмжээний ноцтой МЭДЭГДЭЛ хийлээ

Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлаар улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Бага хурал
болж буй энэ эгзэгтэй мөчид Засгийн газрыг бүрдүүлэгч гурван намын дарга болон УИХ-ын
гишүүд өөрсдийн байр суурийг хэвлэлд илэрхийлж байна.
Өөр, өөрийн өнцгөөс нөхцөл байдлыг дүгнэсэн тэдгээр мэдэгдлүүдээс УИХ-ын гишүүн
Ч. Лодойсамбуу “Ерөнхий сайдыг огцруулах асуудал хамгийн сүүлд Парламентаар орно. Тэр үед
кнопоор тэсэж үлдэхийн тулд, УИХ-ын гишүүдийг нийт 2 триллион /их наяд/ төгрөгөөр хахуульдаж
эхэлсэн сураг дуулдлаа” гэж хэлсэн нь анхаарал татаад байна.
Хоёр их наяд төгрөгийг УИХ-ын 126 гишүүнд хуваавал нэг гишүүнд 15.8 тэрбум төгрөг ноогдоно.
Ялалт байгуулахад шаардлагатай хэмжээний гишүүдэд л тараана гэвэл нэг гишүүнд даруй 30 гаруй
тэрбум төгрөг ногдохоор байгаа юм.
Хоёр их наяд төгрөг гэдэг Монгол Улсын 2025 оны төсвийн 5.5 хувь бөгөөд ийм их хэмжээний
мөнгийг мэдэгдэхгүйгээр зах зээлд нийлүүлэх бараг боломжгүй юм.
Цаг үеийн жишээ татвал, ММС-ийн Ухаа худгийг барьцаалж зээлсэн 350 сая ам долларыг хоёр дахин
үржүүлсэнтэй дүйцэх хэмжээний дүн аж.