“Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга дуусахад 1 хоног үлдлээ

0
bb7a92be2b0e4ccbf0c800f351b34446

Монгол Улсын иргэн өөрийн нэрийн дансандаа нэмэлт орлого хуримтлуулах хүсэлтэй эсэх санал
асуулга 05 дугаар сарын 12-ноос эхэлсэн бөгөөд хаагдахад ердөө 1 хоног үлдсэн байна.
Иргэд E-Mongolia системийн портал болон мобайл сувгуудаар дамжуулан саналаа өгөх боломжтой.
Та дараах дөрвөн төрлийн орлогыг нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжиж буй эсэхээ “Тийм”
эсвэл “Үгүй” гэж хариулан илэрхийлнэ. Мөн нэмэлт санал, санал бодлоо бичих талбартай байна
1. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хуримтлалын нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжих эсэх;
2. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг хуримтлалын нэрийн дансандаа
хуримтлуулахыг дэмжих эсэх;
3. Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын буцаан олголтыг хуримтлалын нэрийн дансандаа
хуримтлуулахыг дэмжих эсэх;
4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн ногдол ашгийг хуримтлалын нэрийн дансандаа
хуримтлуулахыг дэмжих эсэх сонголтоос та “тийм” эсвэл “үгүй” гэсэн сонголтыг хийх бөгөөд мөн
бусад саналаа бичих талбартай.
Хэрхэн санал асуулга өгөх вэ?
• E-Mongolia систем руу бүртгэлтэй хаягаараа нэвтрэх
• Профайл хэсэг руу хандан “Төрд байгаа миний мэдээлэл” цэсээс санал асуулга хэсгийн сонгон
саналаа өгөх боломжтой.
Иргэн та Үндэсний баялгийн сангийн зохистой бүрдүүлэлт, үр өгөөжтэй зарцуулалтад өөрийн санал
бодлоо тусгах энэхүү чухал санал асуулгад идэвхтэй оролцоорой. Таны оролцоо Монгол Улсын
ирээдүйн баялгийн хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулах болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *