БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 2023 ОНД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНААС ХИЙГДЭХ АЖЛУУД

0


➡️Баянзүрх дүүргийн 16, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэлхийн банкны санхүүжилтээр12 Б,Г магистраль ДХ1286 цэг хүртэлх 2Ф500ММ голчтой 2Ф700ММ-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэн солих ажил энэ оны 4-8 дугаар сард хийгдэнэ.
➡️️Нийслэлийн хэмжээнд угсармал орон сууцны дулаан шинэчлэлийн хөтөлбөрт хамрагдах 1077 блок байдаг. Үүнээс БЗД-т 285 блок орон сууц байна. НАМА төслийн хүрээнд 18 сая долларын буцалтгүй тусламжаар 150 блок 5 үе шаттай хийнэ. 1 үе шат нь 75 блок 20 хувь нь БЗД-д хийгдэнэ
➡️26 га талбайд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа хийгдэнэ.
➡️Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г БЗД, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 20,480 га талбайд байгуулна.
➡️БЗД 7 дугаар хороо Жуковын талбай, Дүүргийн өндөрлөг орчим ногоон байгууламжийн тохижилт хийгдэнэ.
➡️БЗД-ийн 8 дугаар хороо Ботаникийн эцсийн буудалд байрлах Сити бие засах газрыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээтэй 24 цагаар ажиллах нийтийн бие засах газар болгон шинэчлэн засварлана.
➡️Нийтийн эзэмшлийн гудамж талбай сургууль цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, томоохон худалдааны төв, автобусны буудлуудад хөөстэй угаалга, халдваргүйжүүлэлт хийнэ
➡️Олон жил үүсэж хуримтлагдсан хур хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлүүлнэ.
➡️Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт БХБЯ-ны захиалгаар өдөрт 300 тонн хог хаягдал хүлээн авч ангилах хүчин чадалтай автомат конверийн систем бүхий хог ангилан ялгах үйлдвэр ашиглалтанд орно
➡️БОАЖЯ-наас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар МNS 64585:2014 стандартын шаардлага хангасан аюултай хог хаягдлыг түр хадгалах жишиг агуулахыг байгуулна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *