Монгол-Оросын найрамдалт харилцааны нотолгоо болсон “МОНГОЛ АРД” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө

0
500067476_998436509129166_5713462455188191766_n-810x500

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Түүхт 100 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2025.05.23/-ны өдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй албаны төлөөлөгчид “Монгол Ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө.

500313744_998436205795863_5586520389691076205_n

500061862_998436209129196_8074005527823133171_n

499661328_998436202462530_7767440975295723971_n

499886169_998436272462523_5461862731336510189_n

500203830_998436292462521_766189054918265000_n

499877796_998436289129188_7525466420578802852_n

500143594_998436365795847_4863937219484741836_n

500064266_998436399129177_3094282929310653194_n

500224838_998436395795844_6032645528649326_n

500173691_998436475795836_7887817240768899592_n

Түүхийн хуудас сөхвөл,

Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй. Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.

Эх орны дайны хүнд үе буюу 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадрил буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэж байсан түүхэн үйл явдлыг гэрчлэн мөнхөлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *