“Рио Тинто”-г шүүхэд өгсөн үеэрх ГУРВАН ДАВХЦАЛ

0
oyutolgoi

Өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 20-ны өдөр, Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” группийг Их Британийн шүүхэд өгсөн.

Монголын тал нэхэмжлэлдээ “Рио Тинто” болон түүний охин компаниудыг,

  • “Оюу толгой төсөлтэй холбоотой авлига, хээл хахуулийн схемд оролцсон”
  • Төрийн өндөр албан тушаалтан асанд “олон сая ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн” гэж дурдсан талаар Financial Review бичжээ.

Түүнчлэн Монголын улс төрч асан нэгнийг хууль бус, ашиг олох зорилготой схемд оролцсон гэж бичсэн гэжээ.

Үүнтэй давхцаад хэд хэдэн үйл явдал анхаарал татаж байна.

Нэгт, “Онтрэ”-гийн лицензийг ашиглах, үүний тулд Монголын Засгийн газар шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг шаардаж байгаа

Хоёрт, “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм ажлаа өгч байгаа

Гуравт, дотоодын улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцорч магадгүй болоод байгаа

Яг энэ гурван өрнөлийн давхцал дунд “Рио Тинто”-гийн эсрэг манай Засгийн газар шүүхдэж байна.

Financial Review мэдээлснээр, энэ шүүхийн нэхэмжлэлд хамаарах процесс нь 2008-2012 он гэнэ.

Монголын тал шүүхэд “Рио Тинто” компанийн буруу төлөвлөлт, алдаатай гүйцэтгэлээс үүдэж эдийн засагт 2-27 тэрбум ам.доллараар хэмжигдэх ноцтой, их хэмжээний хохирол учирсан гэжээ.

Тэгэхээр 2008-2012 онд хамаарах үйл явц нь Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын гэрээнд холбоотой харагдаж байна. Хамгийн гол нь шүүхийн нэхэмжлэлээр нөхөн төлбөр гаргуулах агуулга бий гэж байгаа ч үүний цаана олон жил үргэлжилж байгаа татварын маргаан болон “Онтрэ”-гийн лиценз дээр ойлголцох сонирхол байхыг үгүйсгэхгүй юм. Хэдийгээр татварын актаа төлье гэж “Рио Тинто”-гийн зүгээс мэдэгдсэн ч энэ нь бүрэн дүүрэн дүн биш гэдгийг Засгийн газрын төлөөлөл хэлж байгаа.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас гурав хоногийн дараа ажлаа өгөхөөр болсон Якоб Стаусхолм нь Оюу толгойн хэлэлцээнд “Рио Тинто”-г төлөөлж, Дубайн гэрээг цуцлах, 34 хувьд ноогдох өрийг тэглэх зэрэг тодорхой чиглэлд буулт хийсэн. Харин дараагийн удирдагч нь ЗГ-тай дээрх сэдвүүдэд хэрхэн ойлголцох нь анхаарал татаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *