Шилэн данс: Бүсчилсэн ”тансаглал”

0
Шилэн данс Бүсчилсэн тансаглал _b

Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар нэг аймагт дунджаар 400 гаруй сая төгрөгийг хоол, гарын бэлэг, тайз, дэлгэц зэрэгт ЗАРЦУУЛЖЭЭ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 14 хоногийн давтамжтайгаар Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж эхэлсэн. Эхний ээлжинд Архангай аймагт Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан, Булган аймагт Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан, Дорноговь аймагт Говийн бүсийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан зохион байгуулагдсан. Тайз дэлгэц зэргээс эхлээд, нүсэр бүтэцтэй энэхүү хуралдаанд сайд, дарга нар онгоц хөлөглөж очсон гэх мэт шүүмжлэлийг багагүй дагуулсан. Тэгвэл бид “ШИЛЭН ДАНС”-ны мэдээлэлд үндэслэн, нэг удаагийн хуралдаанд хэчнээн төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, Булган аймагт зохион байгуулагдсан Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд:

-А/261 захирамжаар Хойд бүс чуулган зохион байгуулалтын зардалд – 5.6 сая

-А/261 захирамжаар Хойд бүс чуулган зохион байгуулалтын зардалд – 10 сая 312 мянга

-А/261 захирамжаар Хойд бүс чуулган зохион байгуулалтын зардалд – 7.5 сая

-А/261 захирамжаар Хойд бүс зөвлөгөөн зохион байгуулалтын зардалд АГ гэрээгээр хэвлэл – 6 сая

-А/261 захирамж Хойд бүс зөвлөгөөн зохион байгуулалтын зардалд – 8 сая 619 мянга

-Хүндэт зочид гарын бэлэг – 7.4 сая

-А/261 захирамжаар Хойд бүс зөвлөгөөн зохион байгуулалтын зардалд – 15 сая 792 мянга

-Найруулагч урьдчилгаа 70 хувь – 10.5 сая

-Зохион байгуулалтын зардал – 10 сая

-Зохион байгуулалтын зардал – 14 сая 619 мянга

-Зохион байгуулалтын зардал – 13 сая 208 мянга

-Зохион байгуулалтын зардал – 7 сая 383 мянга

-Хоол, хүлээн авалтын зардалд – 10 сая 860 мянга

-Зохион байгуулалт – 11 сая

-Хоол, хүлээн авалтын зардалд – 23.4 сая

-Зохион байгуулалт – 6 сая 38 мянга

-Зохион байгуулалт – 19 сая 850 мянга /12 сая 350+7.5 сая/

-Зохион байгуулалт- 18.2 сая

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянга

-Зохион байгуулалт- 19 сая 980 мянган төгрөг буюу нийт 425 сая төгрөгийн гүйлгээг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргасан байна.

Хоёрдугаарт, Архангай аймагт зохион байгуулагдсан Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаанд:

-“Локал рүүтс зуу” ХХК /Түргэн хоолны газрын үйлчилгээ/-д – 19 сая 890 мянга

-“Ти Энд Ти Агниста” ХХК /Үзэсгэлэн яармаг зохион байгуулах/-д 19 сая 980 мянга

-“Саунд ов Монголиа” ХХК /Соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, Цахим хэвлэн нийтлэх, ном хэвлэх үйл ажиллагаа/-д 19 сая 980 мянга

-“Лүн-Арвижих” ХХК-д 19 сая 980 мянга

-“Солидворкс” ХХК /Хэвлэх үйлдвэр/-д 19 сая 980 мянга

-“Ууган арт медиа” ХХК-д 19 сая 980 мянга

-“Флайсаунд” ХХК /Хурлын тоног төхөөрөмжийн түрээс/-д 19 сая 980 мянга

-“Эмү лайт хаус” ХХК /Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах/-д 19 сая 980 мянга

-“Мэй лили” ХХК /Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Тайзны тоног төхөөрөмж гэрэлтүүлэгийн түрээсийн үйлчилгээ/-д 13 сая 940 мянга

-“Авай медиа” ХХК /Гэрэл зураг болон видео студийн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ/-д 18.2 сая

-“Дэлюкс стандарт” ХХК /Мэдээлэл технологийн ажиллагаа/ – 19 сая

-“Хий морин хөгжил медиа” ХХК /Хэвлэх үйлдвэр/ – 19 сая төгрөг буюу нийт 229 сая 890 мянган төгрөгийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарцуулжээ.

Эдгээр хурал нь үндсэндээ төрийн болон орон нутгийн удирдлагуудын уулзалт байсан боловч зарцуулсан төсөв нь улс орныхоо нөхцөл байдалтай харьцуулахад илт тансаг хэрэглээтэй харагдав.

Эдийн засагчдын тооцоолсноор 400 сая төгрөгөөр:

4000 гаруй хүүхдийн нэг удаагийн хичээлийн хэрэгслийн багцыг бүрэн хангах,

100 гаруй ядуу өрхийг өвөлжих түлээ, дулаанаар хангах,

Эмнэлгийн үндсэн тоног төхөөрөмжийг шинэчлэх,

Эсвэл багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх тодорхой хөрөнгө суулгах боломж байв.

Монгол Улсад бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нэрийн дор өндөр өртөгтэй, үр ашиггүй уулзалтууд ээлж дараалан зохион байгуулагдаж, төсвийн мөнгийг замбараагүй зарцуулж буйг “Шилэн данс”-ны мэдээллээс энэ мэтээр харж болно.

Хуралдааны бүтэц, зохион байгуулалт нь томоохон наадмын хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Хамгийн ноцтой нь эдгээр зардлыг төрийн өндөр албан тушаалтнуудын ая тухыг хангахад зориулсан нь тодорхой болжээ.

Эдийн засаг туйлдаж, өрхийн бодит орлого буурч, иргэд амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байхад төрийн албан тушаалтнуудын энэхүү үл ойшоосон тансаглал нь нийгмийн шударга ёсны эсрэг явдал мэт харагдаж буй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *