У.Хүрэлсүхийн үнэнч цэрэг Д.Батлут “АН-ыг засгаас гарга” гэж нохойтов

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн МАН-ын бүлгийн хурал дээр гишүүн Д.Батлут тэргүүтэй хэдэн улстөрч хамтарсан засгийн газрыг тарааж, МАН дангаараа засгийн газар байгуулъя гэсэн санал гаргаж “нохойтов”. Мань эр ингэж нохойтсон нь учиртай. Тэр У.Хүрэлсүхийн үнэнч цэрэг. Нэгэнтээ “Хүрэлсүх ерөнхийлөгч миний духан дээр үнссэн. Тэр үед нулимс минь өөрийн эрхгүй асгарсан” гэж ам алдсан удаатай. Хойд Солонгосын иргэд удирдагчаа харахаараа уйлж хайлдаг шиг юм болсон байгаа биз. У.Хүрэлсүхийг ингэж эцэг мэт бурханчлан шүтдэг фанат МАН-д Д.Батлутаар тогтохгүй. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гэх мэтээр үргэлжилнэ. Н.Учрал нэг удаа Ерөнхийлөгчийг “аав аа” гэж дуудаж олны доог болж байв.
Эндээс харахад Д.Батлут Засгийн газрыг унагах талд ажиллаж байгаа нь маш тод харагдана. Эрдэнэт хоттоо холбоотой ахуйн чанарын жижиг асуудлаас бусдад хэлгүй мэт дүмбийж суудаг мань эр Засгийн газар огцрох шуугиан дээр ингэж гэнэт хэл орсон нь учиртай. Аав шигээ санадаг Хүрэлсүх ах нь тушаал өгсөн хэрэг. Хаан болох санаархлаа Засгийн газрыг огцруулж байж гүйцэлдүүлэх гэсэн У.Хүрэлсүх үнэнч цэрэгтээ даалгавар өгсөн нь тод харагдаж байна.