Ам.долларын ханш 3600 төгрөг байна

Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш хоногийн дотор 15 төгрөгөөр чангарч 3599-3604 төгрөгт хүрсэн билээ. Мөн юанийн ханш 500 төгрөгийг давж, рубль 44.80 төгрөгт хүрсэн юм.
Энэ долоо хоногийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 3573 төгрөг байгаа хэдий ч валют арилжааны төвүүдэд 3598-3600 төгрөг, арилжааны банкуудад 3589-3592 төгрөгийн ханштай байна.
Юань Монголбанкы нэрлэснээр 497.40 төгрөг бол арилжааны банкуудад 500-503 төгрөг, валют арилжааны төвүүдэд 501-502 төгрөгийн ханштай байна. Монголбанкны нэрлэсэн ханшаар рубль 44.80 төгрөг бол арилжааны банкуудад 37.80-52.03 төгрөгийн хооронд, валют арилжааны төвүүдэд 44.90-45 төгрөгийн ханштай байна.