Хилчин офицер хүний амь аварчээ
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Цамбагарав орчимд байрны гадаа өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагч ухаан алдсан байна.
Энэ үеэр хилийн цэргийн офицер амьсгал нь зогсонги байдалд орсон сурагч хүүд цаг алдалгүй анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.
Тусламж үзүүлэх явцад иргэний амьсгал нь 20 гаруй удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тэрбээр Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын алба хаагч юм. Өнөөдөр орон даяар ХЦАХ-д халагдаж байгаа төдийгүй, албаа үлгэр жишээч хаасан байлдагч, түрүүчийнхээ ар гэрт талархал илэрхийлэхээр явах замдаа ийнхүү хүний амь аварсан байна.