АТГ Ерөнхий сайдын хөрөнгө орлогод шалгалт хийж эхэлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, мөн худ нарынх нь хөрөнгө орлогод шалгалт хийж, тансаглалынх нь эх үүсвэрийг шалгуулах шаардлагаыг иргэн Ц.Лут-Очир нар тавдугаар сарын 13-нд Авлигатай тэмцэх газарт гаргасан. Энэхүү гомдол мэдээлэлтэй холбогдуулж, шалгалт үргэлжилж байна гэж Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтан мэдээллээ.
Тодруулбал, одоогоор Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгээс тайлбар авах, холбогдох бусад баримт материалыг гаргуулан авах ажиллагаа эхэлсэн байна. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хөрөнгө орлогод нь хяналт шалгалт хийж эхэлсэн. Шалгалт үргэлжилж байгаа тул нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.