А.Ариунзаяа: Хамтарсан засгийн газрын гэрээгээ зөрчсөн байна гэж үзвэл засгийн газар огцрох байх

0
ариунзаяа

Хамтарсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-МАН-ын бага хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан засгийн газар ажиллахгүй бол би ч ажиллахгүй” гэж хэлсэн. Бага хурал “Хамтарсан засгийн газарт орсон намууд байгуулсан гэрээгээ зөрчсөн бол оролцлуулахгүйгээр ажиллая” гэх шийдвэр гаргасан. Дараагийн процесс бол хамтарсан засгийн газарт орсон намууд гэрээгээ дүгнэх ёстой. Зөрчсөн үү үгүй юу гэж. Одоо энэ ажил явагдаж байх учиртай. МАН-ын ЕНБД тухайн улс төрийн намуудтай хэлэлцээрийн ширээний ард суусан эсэхийг би мэдэхгүй байна. 

Миний хувьд ямар асуудал чуулганаар орж ирэхийг мэдэхгүй байна. Бага хурлын шийдвэр бол хэвээрээ байгаа. Гэрээгээ намууд зөрчсөн бол бага хурлын шийдвэрээр явна. Зөрчөөгүй байвал засгийн газар хэвээр ажиллана. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *