АБГББХ: “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

0
АБГББХ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар:

“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Уг зээлийн хэлэлцээр нь “Эрчим хүч-3” төсөл-ийн хүрээнд хэрэгжих бөгөөд төслийн гол зорилго нь:

  • Багануур–Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг
    220 кВ-ын хоёр хэлхээтэй болгон шинэчлэх
  • Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөх

Ийнхүү хүчин чадлыг нэмэгдүүлснээр тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай, тогтвортой хангах стратегийн ач холбогдолтой гэж Сангийн сайд Б.Жавхлан онцолсон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *