Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжлээ

Засгийн газрын хуралдаан өнөөдрийн хуралдаанаар “Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэх”-ийг сайд нар 100 хувийн саналаар дэмжжээ.
Тус тогтоолын төслөө өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталснаар УИХ-д хүргүүлэхээр болж байгаа юм.
Ингэснээр пүрэв гаригт /2025.05.29/ УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор, баасан гаригт /2025.05.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, эцэслэн шийдэх төлөвтэй байна.