“Хуурамч намтраар хуулийг туучсан Х.Булгантуяа”

0
х.булгантуяа

УИХ-ын дэд даргын суудалд тохирох уу?

Монголын улс төр өнөөдөр хэрүүлийн талбар болон хувирч, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхойгүй байгаа ч МАН дотор аль хэдийн сайдын суудалд “мацагчид” хурд аван гүйж байна.

Тэгвэл МАН-ын эмэгтэйчүүдийн квотыг төлөөлж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа сайдын суудалд нэр дэвшихээр улайрч байгаа маргаан дээд цэгтээ хүрч байна. Гэхдээ түүний энэ хүсэлд эрх зүйн болон ёс зүйн үндэслэл тун чиг маруухан байна.

Залуусын итгэлийг хөсөрдүүлсэн сайд

УИХ-д анх залуусын итгэл, дэмжлэгийг хүлээн орж ирсэн Х.Булгантуяа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилогдсон ч богино хугацаанд ажиллахдаа гаргасан бодлогын алдаа нь салбарын мэргэжилтнүүдийн итгэл найдвар, залуучуудын хөгжлийн бодлогыг уландаа гишгэсэн явдал болсон.

Түүний шийдвэрээр Залуучуудын хөгжлийн төвүүдийг орон нутгийн засаг даргын мэдэлд шилжүүлж, улс орны ирээдүй болсон залуусын асуудлыг орхигдуулсан “харалган” шийдвэр байсан. Энэ нь түүнийг зөвхөн албан тушаалд бус, итгэл найдвартай хэрхэн харьцдаг хүний бодит жишээ болохыг харуулна.

Хуурамч намтар ба ашиг сонирхлын зөрчил

Х.Булгантуяа өөрийгөө АНУ-ын Иелийн их сургуулийг төгссөн, Дэлхийн банканд зөвлөхөөр ажилласан гэж танилцуулдаг ч үнэн байдал илт зөрүүтэй.

Түүний ээж Г.Оюунгэрэл Дэлхийн банкны Монгол дахь төсөлд менежерээр ажиллаж байхдаа охиноо хууль бус аргаар дадлагажигчаар авч, улмаар “зөвлөх” албан тушаалд байршуулсан нь Дэлхийн банкны сахилгын шийтгэлд хүргэсэн баримт нотолгоотой. Энэ нь эрх мэдлийн төлөө гэр бүлийн хүчээр хийсэн ёс зүйгүй үйлдэл гэдгийг харуулж байна.

Нам дотроо эрх мэдлийн тэмцэл ба эмэгтэйчүүдийн эрх ашиг

Намын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж буй Х.Булгантуяа бол бодлогын улстөрч бус, зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэгч гэдгийг намын зарим шударга хүмүүс хэлдэг.

Л.Оюун-Эрдэнийн квотоор дэвшсэн энэ эмэгтэй нам дорх улстөрч эмэгтэйчүүдийн бодит оролцоог хуурмаг болгож, нам доторх эмэгтэйчүүдийнхээ итгэлийг алдсаар байна.

Ёс зүйн босго давахгүй сайд горилогч

УИХ-ын дэд даргын албан тушаал бол МАН эмэгтэй улс төрчдөө дэмжсэн агуулга байсан.

Гэтэл Х.Булгантуяагийн хувьд дахин сайд болох дамжлага болон хувираад байна. Түүний хувьд ашиг сонирхлын ноцтой зөрчилтэй, тэр дундаа намын дарга шигээ хуурамч намтар, гэр бүлийн нөлөөнд хэтэрхий их найдсан улстөрч гэдэг нь илэрхий болжээ. Сайд л болбол бусад нь яах вэ?

Монголын улс төрд шударга ёс, мэргэшил, ёс зүй ус, агаар мэт амин чухал байхад Х.Булгантуяа шиг хууль бус, ашиг сонирхолд автагдсан улстөрчдөөр дүүрсэн нь эрх баригч МАН-ын шинэ төрх үү? эсвэл Сайд л болбол бусад нь хамаагүй юу?

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *