ГҮЕГ хаана байна. Тэнд ажил өрнөж, асуудал шийдвэрлэгдэнэ

0

Та бүхэндээ “Бяцхан ГҮЕГ”-ийг танилцуулж байна. Баянзүрх дүүрэгт өрнөж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай танилцаж, хүүхэд залуучууд бүх насныханд эерэг нөлөөллийг бий болгохоор “Бяцхан ГҮЕГ”-ийг бүтээж аяллыг нь эхлүүллээ.

Гүегийн хувьд ногоон байгууламж, ээлтэй орчин үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхээс эхлээд олон сайхан зан чанар, хүсэл мөрөөдөл, хоббитой. Тэрээр эхний аяллаа дүүргийн нэрэмжит спортын долоон төрөлт тэмцээнээс эхлүүллээ.

Цаашид манай удирдлагын багаас хийж хэрэгжүүлж буй томоохон нөлөөллийн ажлууд, тохижилт бүтээн байгуулалт, төслүүдэд өөрийн санал бодлоо тусгаж, иргэдийн санал хүсэлтийг авч дүүргийн “ЭЛЧ” болж ажиллах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *