БНХАУ “Бүс ба Зам”-ын хүрээнд Монголтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байна

0

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган даваа гарагт Бээжин хотноо Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй уулзахдаа Монгол Улстай “Бүс ба зам” санаачилгыг гүнзгийрүүлэхийг уриалжээ. Тэрбээр Монгол Улсыг БНХАУ-ын сайн хөрш, анд нөхөр, түнш гэж нэрлээд “Хятад улс Бээжин  Улаанбаатарын харилцааг стратегийн байр суурь, алс хэтийн ирээдүйн үүднээс авч үзэх болно” гэжээ. Мөн хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг сайжруулах шаардлагатайг онцлоод, хөгжлийн стратегиа гүнзгий уялдуулахыг уриалжээ. Харин тогтвортой, найрсаг, иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь дипломат харилцааны тэргүүлэх чиглэл хэвээр байгааг Монголын Гадаад хэргийн сайд онцолсон байна. Хятадын зарчмыг баримтлах, Тайваний асуудал, Хонконг, Төвөдтэй холбоотой асуудал бол зөвхөн Хятадын дотоод хэрэг гэдэгт санал нэгдэж, тогтвортой хөгжлийг урагшлуулахын тулд элсэн шуургыг зохицуулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр хоёр тал тохиролцжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *