Л.Оюун-Эрдэнэ байгалийн баялгийг хувьдаа завших гэсэн бүлэглэлтэй нүүр тулсан, өөр юу ч биш…ухрах эрх түүнд байхгүй!

0
ордон

Иргэд Д.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа гэдэг нь худлаа шүү. “Орлогоо нотол” гэх шаардлагаас эхэлсэн “Огцрох амархан” жагсаалын үр дүнд Ерөнхий сайд, цаашлаад хамтарсан засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа билээ.

Сийх салхины чимээнд хоосон лонх хамгийн их дуу гаргадаг учраас Ерөнхий сайдыг дэмжигсдийн дуу хоолой төдийлөн тод сонсогдохгүй байгаа энэ цаг үед Ерөнхий сайдыг дэмжих шалтгааныг сийрүүлэн бичих нь зүйтэй биз ээ.

Нэг. Д.Оюун-Эрдэнээр овоглосон засаг Оюун-Эрдэнэгүй амьдрахгүй

“Орлогоо нотол гэтэл бүхэл бүтэн Засгаа аваад уначихлаа”. Энэ бол сатааруулах тактик. “Энэ хүн байхгүй бол том ажлууд зогсоно гэвэл манай улс төрд хүнээс үл хамаарах бүтэц, систем бий болоогүй байна” гэж Ерөнхий сайдыг эсэргүүцэгчид орилж байна. Хүнээс үл хамаарах улс төр хаана бий болчхоод байгаа юм бэ.

Яагаад улс бүрт Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайдаар нь овоглож, улс төрийн чиг баримжаа, бодлогыг нь дүгнэдэг юм бэ. Би С.Баярын Засгийн газарт ажиллаж байсан гэж сайд нар нь ярьж, засгаас гадуурх хүмүүс нь Н.Алтанхуягийн засагт дүн өгдөг биз дээ.

Гэтэл зөвхөн Д.Оюун-Эрдэний засагт даргаа сольчихоо, шинэ хүн нь яг адилхан хамтралыг дэмжээд, яг адилхан асуудлуудыг чухалчлаад нөгөө хоёр намын дарга нь өмнөх хүндээ хандаж байсан шиг яг адилхан шинэ хүнд ханд гээд шахаад байгаа нь үнэхээр хачин, магадгүй улс төрийн мэдлэггүй байна аа.

Бараг л Д.Оюун-Эрдэнийг зүгээр нэрээ солиод өөр хүний дүрээр буцаад ир гэж байгаа аятай. Зарим нэг хүнд тайлбарлахад хэн нэгэн хүн намынхныхаа үзэл санааг нэгтгэж, асуудлын дарааллыг зөв тодорхойлж, чиглүүлэх ёстой шүү дээ.

Цаашлаад энэ удаагийн Засгийг хамтралыг Засаг болгож гурван намын мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хоорондоо алалцах биш нэгдье гэдэг санал санаачилга бол бас л Д.Оюун-Эрдэнийнх.

Ардчилсан намын гишүүд нь хүртэл Д.Оюун-Эрдэнэ өөрөө Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа манай намыг хамтралд урьсан болохоос энэ хүн чинь манай гурван намын Ерөнхий сайд биш гээд байгаа шүү дээ. Нэгдлийг бий болгох сонголт, санаачилгыг Д.Оюун-Эрдэнэ гаргаж нөгөө хоёр намын удирдлага нь бас л энэ хувь улстөрчид итгэсэн.

Ерөнхий сайд унавал хамтарсан засаг унана. Хамтарсан засаг унавал хийж байсан ажлууд удааширч, зогсохыг ч үгүйсгэхгүй. Энэ бол бодит үнэн. Бүхэл бүтэн намын мөрийн хөтөлбөрийг тодорхойлон, чиглүүлж сонгуулиас ард түмний итгэлийг авч, хамтралын засгийг бий болгосон хүн шүү дээ. Хүссэн хүсээгүй энэ хамтарсан Засгийн газрын хувь зая Д.Оюун-Эрдэнэтэй салшгүй холбоотой.

Хоёр. Ерөнхий сайдыг дэмжиж байгаа болгон “тролл” биш

Огцрохыг дэмжигсэд ардчиллын төлөөх залуус гэж цоллогдож байгаа бол нөгөө талд тохох нэр тодорхойлолтын хамгийн соёлтой нь “өвөө, эмээ”. Цаашлаад Ерөнхий сайдыг дэмжвэл “чи боловсрол мэдлэггүй, мөнгө авсан тролл” гэж чичилж байна. Үгүй шүү дээ.

Дээр дурдсан нөхцөл байдлыг ойлгож байгаа эсвэл энэ засаг юм хийж байгаа гэж харж байгаа мэдлэг боловсролтой залуус, дунд эргэм насныхан, адлагдаад байгаа өвөө, эмээ нар ч бий.

Энэ засаг үг хэлэх эрхийг үгүй хийлээ гэж орилох залуус Д.Оюун-Эрдэнийг дэмжиж байна аа гэж хэлэхээс нь ичтэл хүмүүс рүү дайрч, Засгийн талд дугарсан хэвлэл бүрийг худалдагдсан гэж шүүх хуралгүйгээр цоллож байгаа нь олон ургалч үзэлтэй ардчилал юм уу.

Нөгөө талдаа зөв мэдээлэл авах чадваргүй гэж доромжлох жагсагчид дэлхийн нөхцөл байдалтай жишиж шаардлагаа тавиасай. Дэлхий дахиныг хамарсан КОВИД-ын дараа ард иргэдийн амьдрал нь сайжраад байгаа улс орон хаана байгаа юм бэ.

Үйлчилгээний газрууд нь үнээ нэмдэггүй, тогтвортой эдийн засгаараа алдартай Япон улсын үнийн өсөлт хүртэл маш таагүй өөрчлөлтүүдийг авч ирж байгаа. Енийн ханш түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрч дэлгүүр хэсэхээр Токиог зоригчдыг бий болгож байна.

Өндөг зэргийн өдөр тутмын хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалж АНУ-ын баячууд хүртэл борчуудын дэлгүүртээ орж байна гэх хошигнол газар авсаар. Харин ч дэлхийн өнцөг булан бүрт дайн дэгдэж, үзэл баримтлалаараа хуваагдсан их гүрнүүд Монгол мэтийн жижиг улс орнуудыг аль нэг талдаа гар гэж шахан шаардаж, барьцаалж байгаа энэ цаг үед аль алинд нь тал алдчихгүйхэн шиг явж байгаа нь Ерөнхий сайд болон одоогийн цаг үеийн удирдлагуудын ач гавьяа.

Д.Оюун-Эрдэнийг огцруулаад гарч ирэх дараагийн хүн нь хэн байх вэ гэдэг айдаст “тэр хамаагүй, тэрийг нь ч гэсэн огцруулъя, бид хэдэн ч удаа огцруулсан яадаг юм” гэж “хаус”-д уриалах залуус байхад олон улсын харилцаа, тогтвортой байдлыг эрхэмлэх дэлхийн эдийн засгийг ойлгох залуус ч байна аа.

Залгамж халаа, дараагийн засгаа бодохгүй зайл гэх шаадлагыг Д.Оюун-Эрдэнэд тавих залуус бодит амьдралаас арай л хол тасарсан аж. Гурав. Орлого яаг яаж нотлох вэ “Маш амархан, орлого нотол” гэх уриаг урьтал болгосон жагсагчид хэрхэн гэдэгт хариулт өгдөггүй. Сошиалаар явж байгаа бүхнийг нотлох баримт мэт ярьж давшлах сэтгүүлчдэд улстөрчид хуулийн байгууллагын хийх ажил шүү дээ гэж хариулна.

Орлого нотлохын тулд хуулийн байгууллагат шалгуулахаас биш сошиалын пост болон чанга яригч барьсан залуусын үгээр үнэн дэнслэгдэхгүй шүү дээ. Хуулийн байгууллагат итгэх итгэл алга гэж байгааг ойлгож байгаа ч Монголд цаашлаад дэлхий дахинд улстөрчийн хувьд орлогоо эцэслэн батлах ийм л арга зам байдаг.

Тэр ч бүү хэл таван минут тутам орлогоо “нотолж” байгаа гэх жагсагчид ч жагсаал босгосон арга замаа үнэн болон бүрэн тайлагнаж байгаа эсэх дээр эцсийн дүгнэлтийг гуравдагч этгээд, хуулийн байгууллага л өгнө.

Ерөнхий сайд орлого нотолно гээд байхад хуулийн байгууллага дүгнэлт гаргах боломжийг олгох нь байтугай “хэргийн эзэн” мэдүүлэг өгөх боломжийг нь өгөлгүй жагсаалаа зохион байгуулж байгаа нь нэг л хачирхалтай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *