УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний яам ажлаа хийж чадахгүй байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний яамны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандлаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн
Эрчим хүчний реформыг 2024-2028 оны хооронд хэрэгжүүлэнэ гээд УИХ-аас асар өндөр дэмжлэгтэй байгаа. Тэрний нэг илрэл 2026 онд 9 төслийг 175 тэрбум төгрөгөөр дэмжихээр УИХ-ын гишүүд саналаа гаргасан байгаа. Гэтэл 2025 онд тавигдсан 35 төсөл нь хөдөлсөн юмгүй байж байна. Энэ юуг харуулж байна гэхээр Эрчим хүчний яам ажла ахийж чадахгүй байгааг харуулж байна. Өмнөх төслүүдээ хэрэгжүүлж чадахгүй байгаа чам яаж дараагийн төслөө хэрэгжүүлэх юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
Монгол улс Эгийн голын усан цахилгаан станцыг хэрэгжүүлье гэдэг санал тавьсан. өмнөх Засгийн газруудын үед бол Хятад улсын 1 тэрбум ам долларын зээлээр санхүүжүүлэх асуудал яригдаж байсан. Гэтэл ОХУ Юнескод гомдол гаргаад, Юнеско байгаль орчны дүгнэлт хийлгэх компанийг сонгоод Францын компани дүгнэлтээ гаргаад өгсөн. Багал нуурт нөлөөлөл багатай гэдэг дүгнэлт ирсэн. Дүгнэлтийг ОХУ-ын асуудал хариуцсан сайдад хүргүүлсэн ийм байна. Гэтэл хоёр улсын төрийн тэргүүний айлчлалын үеэр дүгнэлт хангалтгүй байгаа тул хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд хамтран дүгнэлт гаргахаар болсон. Ажлын хэсэг ажиллаж байна.