Д.Үүрийнтуяа: 0-1 настай хүүхдээ алдсан ээжүүдэд одон олгодог болох хуулийн төслөөр иргэдээс санал авч байна

“0-1 настай хүүхдээ алдсан ээжүүдэд одон олгодог болох хуулийн төслөөр иргэдээс санал авч байна” гэж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх бичиг албан ёсоор УИХ-ын гишүүдийн гар дээр ирсэн зүйл алга. Ямар үндэслэл, зүйл заалтаар хандсан нь тодорхойгүй учраас байр сууриа илэрхийлэх нь эрт байна.
Миний хувьд олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. 0-1 настай хүүхдээ алдсан ээжүүдэд одон олгодог болох хуулийн төслөөр иргэдээс санал авч байна. Одоо хэрэгжиж байгаа хуулиас зарим зүйл заалтыг хасахаар төлөвлөсөн.
Тендерийн тухай хуулийн өөрчлөлтөд олон улсын стандартыг мөрддөг болох шаардлагатай. Зэс боловсруулах үйлдвэрийн тендер, төрийн албаны бичгийн цаас авах тендер ижил түвшинд байна. Иймд бид гарааны бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, дотоодын аж ахуй нэгжээ дэмжих тал дээр илүү анхаарч ажилласан. Хиймэл оюун ухааныг тендерт ашигладаг болох эрх зүйн орчинг бий болгоно гэв.